"Таван Богд Интернэйшнл” ХХК нь 1998 онд байгуулагдсан бөгөөд хүнс болон ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.

“Таван Богд Интернэйшнл” ХХК нь 380 гаруй ажилтантай, 8 бизнес нэгж, Фүүд Сервис Сольюшинс охин компанитай ба 214 жилийн түүхтэй Colgate-Palmolive, дэлхийд инноваци, шинэчлэлээрээ тэргүүлэгч Unicharm, болон Danone, Ulker, Ferrero, Heinz, зэрэг компаниудын албан ёсны дистрибютер бөгөөд Япон, Индонез, Малайз, Голланд, Гүрж, Англи , ОХУ зэрэг орноос 600 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ард түмэндээ хүргэж байна.

Unicharm

Дэлхийд инноваци, шинэчлэлээрээ тэргүүлэгч Японы “Unicharm” корпораци нь 1961 оноос анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд “Unicharm” корпорацийн бүтээгдэхүүнүүд Энэтхэг, Хятад, Солонгос, Австрали, Бразил зэрэг дэлхийн 80 гаруй оронд худалдаалагддаг бөгөөд 35 оронд өөрийн салбар компанитай глобал корпораци билээ.

“Unicharm” корпораци нь Нялх хүүхдийн асаргааны бүтээгдэхүүн, эмэгтэйчүүдийн арчилгааны бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн бүтээгдэхүүн, гэрийн тэжээвэр амьтдын арчилгааны бүтээгдэхүүн, үйлдвэрийн болон хүнсний сав баглаа боодолын материалын худалдаа зэрэг үйл ажиллагаатай байна.

“Таван Богд Интернэйшнл” ХХК нь 2001 онд “Unicharm” корпорацийн албан ёсны дистрибютер болж 2003 оноос эхлэн Mamy Poko хүүхдийн живхийг худалдаалж, өдгөө хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн болжээ.

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.